
Танилцах
SGA
.png)
St. George Academy (BSID#666564) нь Онтариогийн Боловсролын яамны хяналт шалгалтад хамрагддаг, кредит олгох эрх бүхий хувийн сургууль юм. Бид нарийн шалгаруулсан, багшлах эрхийн гэрчилгээтэй багш нараар анги танхимд OSS сургалтын хөтөлбөрийг заалгадаг.
St. George Academy-д сурлагын амжилт болон дээд боловсрол эзэмших бэлтгэлд онцгой анхаардаг. Чанартай сургалт бол манай сургуулийн үндэс суурь юм. St. George Academy нь цөөн сурагчтай ангиар хичээллэдэг, нэг багшид дунджаар 10-14 сурагч ногддог давуу талаараа хувийн дунд сургуулиудаас ялгардаг. Манай сургуулийн хамт олон эв нэгдэлтэй бөгөөд хичээл сурлага, урлагийн аль алинд анхаардаг. Сурагчид маань ажил хийх, дагалдан суралцах хөтөлбөрт хамрагдах, коллеж эсвэл их сургуульд суралцах зэрэг амьдралын олон янзын зорилготой.
Бид сурагчдадаа ирээдүйн зорилгодоо хүрэхэд нь бэлтгэх чанартай боловсрол олгодгоороо бахархдаг. Тэднийг амьдралын дараагийн алхамд бэлтгэхийн зэрэгцээ боловсрол бол амжилтад хүрэх чухал үндэс гэдэгт бид бат итгэдэг. Бид сурагчдаа шилдэг нь байж, өөрсдийн боломжийг бүрэн ашиглахыг уриалдаг.
