
Мэндчилгээний үг
%20F_edited.png)

Манай St. George Academy ахлах сургуульд тавтай морилно уу!
St. George Academy (SGA) нь Канадад гучин жилээс илүү уламжлалтай, Торонтогийн боловсролын салбарт гайхалтай амжилт гаргасан, Онтарио мужийн Боловсролын яамны хяналтад ажилладаг хувийн ахлах сургууль юм. Бид Торонтогийн North York хотын яг төвд байрладаг бөгөөд кампусаас алхаж очих зайд нийтийн номын сан, худалдааны төв, кофе шоп, ресторан, TTC метроны буудал бий.
Бид Канад болон дэлхийн стандартад нийцсэн нарийн боловсруулсан сургалтын хөтөлбөр, өндөр ур чадвартай, бэлтгэгдсэн багш нарын хамт сурагчдадаа хамгийн чанартай боловсролын хөтөлбөрийг санал болгож ирлээ. Энд та дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн авьяаслаг сурагчидтай танилцах сайхан боломж олно. Таны хэлээр ярьдаг сурагчийн зөвлөхүүдтэй жинхэнэ олон улсын сургууль юм. Манай олон улсын сургалтын зөвлөхүүд суралцах хугацаанд тань халамжтай орчин бүрдүүлэн дэмжинэ. SGA-г төгссөн сурагчид Канад болон бусад орны шилдэг их сургууль, коллежид элсдэг.
Бид тасралтгүй өндөр амжилтыг эрэлхийлдэг бөгөөд SGA-н бүх багш, ажилтнууд хэрэгжүүлж буй олон төрлийн хөтөлбөр, хүрсэн сургалтын зорилтоороо энэ амлалтаа биелүүлж байна. Манай сургуульд элсэж, суралцах замаа гэрэлтэй, ирээдүйтэй болгоорой.
Удахгүй Канад дахь St. George's-д уулзъя!
Khaled Shbaro
Дэд захирал

