
Үйлчилгээ
Төв

Их сургууль, коллежид өргөдөл өгөх тусламж
St. George Academy ахлах сургууль нь Онтариогийн элсэлтийн өргөдлийн төвүүд (OUAC болон OCAS)-тэй шууд холбогдон дүнг шуурхай илгээж, сурагчдын коллеж, их сургуульд элсэх өргөдөлд дэмжлэг үзүүлдэг. Манай сургууль өргөдөл гаргах үйл явцыг ойлгож, дээд боловсролд бэлтгэхэд нь дэлгэрэнгүй заавар, зөвлөгөө өгдөг. Туршлагатай багш нар элсэхээс төгсөх хүртэл нь сурагчдад тусалж, дээд боловсрол эзэмших төлөвлөгөө гаргах, өргөдөл бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ. Мөн их сургууль, коллежийн кампуст зочлох болон манай сургууль дээрх арга хэмжээнд оролцох замаар тэдгээрийн төлөөлөгчидтэй уулзах боломж олгоно.
Хичээл сонголтоо төлөвлөх, сурагч бүрд анхаарал тавих болон зөвлөгөө өгөх
SGA нь сурагчдад сонгосон дээд боловсролын чиглэлдээ бэлтгэх боломж олгох олон төрлийн хичээл санал болгодог. Бизнес, математик, байгалийн ухаан, нийгмийн ухаан, урлаг зэрэг үндсэн чиглэлийн хичээлүүдийг багшлах эрхийн гэрчилгээтэй мэргэжлийн багш нар орчин үеийн сургалтын хэрэглэгдэхүүн ашиглан заадаг. Манай сургууль сургалтын өндөр чанарыг эрхэмлэж, хичээлийг ойлгомжтой, сурагчдын хэрэгцээнд нийцүүлэн заахад анхаардаг. Ахлах сургуулийн ачаалал, дарамтыг ойлгодог SGA-ийн багш, ажилтнууд сурагчдад цаашид эзэмших боловсролынхоо талаар мэдээлэлтэй шийдвэр гаргахад нь тусалж, зөвлөгөө өгдөг.

